“Таримал ойн өсөлт, хөгжилтийн онцлог” сэдэвт сургалтад “Ойн аж ахуй хөтөлбөр”-ийг сонгож буй оюутнуудыг урьж байна

Share Button

Мэргэжил сонгож буй оюутнуудын анхааралд

 “Таримал ойн өсөлт, хөгжилтийн онцлог” сэдэвт сургалтад Ойн аж ахуй хөтөлбөрийг сонгож буй оюутнуудыг урьж байна.

Сургалт: Сэлэнгэ аймгийн “Тужийн нарс” БЦГ-т 2019 оны 4 дүгээр сарын 12,13-ны өдрүүдэд болно.

Зорилго: Доройтсон ойг нөхөн сэргээх, таримал ойн өсөлт хөгжилт болон таримал ойг арчлах талаар сургалт явуулах.

Сонирхсон оюутнууд Хичээлийн 3-р байрны 224 тоотод ирж бүртгүүлэх буюу 89401441 утаснаас лавлана уу.

Сургалтын хөтөлбөр.

4-р сарын 12 өдөр

8:00   Хичээлийн 3-р байрны үүднээс хөдөлнө.

9:00    Өглөөний цай

13:00 Өдрийн хоол

16:00 “Таримал ойн өсөлт, хөгжилтийн онцлог” сургалт

18:00    Орой хоол

19:00   Чөлөөт цаг

4-р сарын 13 өдөр

9:00  Өглөөний цай

11:00  Тойрон аялал /Сайхны хөтөл, Сүхбаатар хот/

13:00  Өдрийн хоол

14:00  Улаанбаатар буцах