МУИС болон ТТДС-ийн хөтөлбөрүүдийн хамтарсан төслийн хэлэлцүүлэг боллоо

Share Button

МУИС-ийн ХШУИС-ийн Электроникийн инженер болон Хүрээлэн орчны инженерчлэл, ТТДС-ийн инженер техникч бэлтгэх хөтөлбөрүүдэд инженерийн боловсролын CDIO арга зүйг нэвтрүүлэх үйл ажиллагаа болон МУИС-д Европын холбооны улсын санхүүжилттэй хэрэгжиж буй ERASMUS+ GREB (Green building) төслийн үзэл санааг амьдралд нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааны хүрээнд хийгдэж буй “Ухаалаг сууц” төслийн багийн ээлжит уулзалт хэлэлцүүлэг 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр боллоо. Хэлэлцүүлгийн үеэр байгальд ээлтэй, ухаалаг сууцны загвар болон барилгын материалын сонголтын талаар хэлэлцүүлэг өрнөлөө.

МУИС-ийн Электроникийн инженер хөтөлбөрийн оюутнууд “Ухаалаг сууц” концептод тохирох гэрийн удирдлагын системийн элементүүдийн сонголт, чадлын зарцуулалтын тооцоо хийсэн тайлангаа танилцуулсан бол ТТДС-ийн оюутнууд техникийн ур чадвараа харуулсан үзүүлбэр гүйцэтгэж харилцан туршлага солилцов.

Мөн 2 сургуулийн оюутнуудын холимог багуудыг үүсгэж төслийн даалгаварт тохирсон шийдэл гаргах, шийдлээ хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэхээр боллоо. Сургууль хоорондын, салбар дундын төслийн багийн гишүүддээ амжилт хүсье. Хоёр сургуулийн хамтын ажиллагаа цаашид улам бүр батжих болтугай.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар