БНСУ-ын Чонбук Үндэсний Их Сургуулийн 2+2 хөтөлбөр зарлагдлаа

Share Button

Монгол Улсын Их Сургууль БНСУ-ын Чонбук Үндэний Их Сургуулийн хоорондын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2+2 хөтөлбөр зарлагдлаа.

Чонбук Үндэсний их сургуулийн хөтөлбөрийн жагсаалт:

  • Инженер
  • ХАА
  • Нийгмийн ухаан
  • Бизнес
  • Урлаг
  • Шинжлэх ухаан
  • Хүрээлэн буй орчин
  • Эрүүл мэнд

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын 2 дугаар түвшний оюутан байх
  2. Голч оноо 2,75 буюу түүнээс дээш
  3. Солонгос хэлний TOPIK 4 түвшинтэй байх
  4. Харилцааны соёлтой, нээлттэй, суралцах чин хүсэл эрмэлзэлтэй байх

Бүрдүүлэх материал:

  • Өргөдлийн маягт
  • Сургалтын төлөвлөгөө /study plan/ солонгос хэлээр гараар бичсэн байна
  • Тодорхойлох захидал /сургуулийн/
  • Тодорхойлох захидал /багшийн/
  • Сургуулийн тодорхойлолт (англи эсвэл солонгол хэл дээр)
  • Дүнгийн тодорхойлолт (англи эсвэл солонгол хэл дээр)
  • Солонгос хэлний мэдлэгийг харуулсан батламж, сертификат
  • Гадаад паспортны хуулбар
  • 3 хувь цээж зураг
  • Бүрэн дунд боловсролын батламж/аттестат (англи эсвэл солонгол хэл дээр)
  • Эрүүл мэндийн даатгалын хуулбар (англи эсвэл солонгол хэл дээр)

Татах (DOC, 256KB)

Татах (PDF, 244KB)

Хамрагдах оюутны тоо: 2

Сургалтын төлбөр: Жилд 2 оюутанд олгогддог IDDP тэтгэлэг – сургалтын төлбөр болон байрны төлбөрөөс чөлөөлнө.

Материал хүлээн авах хугацаа: 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэл

Оюутан, төгсөгчийн хэлтэс нь МУИС-аас шалгарсан оюутнуудын нэрсийг Чонбук Үндэсний Их Сургуулийн 2+2 хөтөлбөрт илгээнэ. Тэнцсэн оюутан бусад нэмэлт баримтыг Чонбук Үндэсний их сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.

Бүрдүүлсэн материалыг МУИС-ийн хичээлийн II байр 216 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэст өөрийн биеэр авчирч өгнө. Мөн  хүсэлт гаргагч бүрдүүлсэн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС