БНСУ-ын Чонбук Үндэсний Их Сургуулийн 2019-2020 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Share Button

Монгол Улсын Их Сургууль БНСУ-ын Чонбук Үндэсний Их Сургуулийн хоорондын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2019-2020 оны хамрын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа.

Суралцах хугацаа: 6 сар буюу 1 семестер  

Шаардлага:

  • МУИС-ийн бакалаврын 1,2,3 дугаар түвшний оюутан байх. Магистрын түвшний оюутнууд МУИС-ийн Чонбук их сургуультай харилцаатай багш, профессорын нэр дэвшүүлснээр хамрагдана.
  • Солонгос болон англи хэлний мэдлэг дунд ба дундаас дээш байх
  • Голч оноо: 2,75

Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр:

  1. Үндсэн сургалтын хөтөлбөр
  2. Солонгос хэлний гурван шатны курс: анхан, дунд болон ахисан. Бүх түвшин нь ярих, сонсох, бичих, унших болон дүрмийн курстэй. /Зөвхөн бакалаврын оюутнуудад зориулсан/
  3. Оюутан хүсэлтээрээ нэмэлт хөтөлбөрт хамрагдаж болно /нэмэлт хөтөлбөрийн төлбөрийг оюутан өөрөө гаргахыг анхаарна уу/

Солонгос хэлний курс:

Нэр Курс Кредит
Гадаад оюутанд зориулсан Солонгос хэлний анхан шатны хичээл Сонсох 3
Ярих 3
Унших 3
Бичих 3
Дүрэм болон Үгсийн сан 3
Гадаад оюутанд зориулсан Солонгос хэлний дунд шатны хичээл Сонсох 3
Ярих 3
Унших 3
Бичих 3
Дүрэм болон Үгсийн сан 3
Гадаад хүмүүст зориулсан Солонгос хэлний ахисан шатны хичээл Сонсох 3
Ярих 3
Унших 3
Бичих 3
Дүрэм ба Үгсийн сан 3

 Бүрдүүлэх материал:

  1. Өргөдлийн маягт
  2. Суралцах төлөвлөгөө /англи эсвэл солонгос хэлээр/
  3. Сургуулийн тодорхойлолт (англи эсвэл солонгос хэлээр)
  4. Дүнгийн тодорхойлолт (Англи эсвэл Солонгос хэлээр)
  5. Тодорхойлох захидал буюу Recommendation letter (англи эсвэл солонгос хэлээр)
  6. Солонгос эсвэл англи хэлний түвшин тогтоох шалгалтын батламж, сертификат
  7. Гадаад паспортын хуулбар
  8. 4 хувь цээж зураг (3.5 cm x 4.5 cm)
  9. Уушгины рентген зураг (X-ray) авахуулсан байх

Татах (DOCX, 52KB)

Татах (PDF, 5.43MB)

Татах (PDF, 337KB)

Сургалтын төлбөр, бусад зардал: Сургалтын төлбөр болон дотуур байрны төлбөрөөс чөлөөлнө. Оюутнууд БНСУ-д ирэхээсээ өмнө даатгалд хамрагдсан байх ёстой.

Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2019 оны 5 дугаар сарын 20-ны МУИС-ийн 2-р байр 216 тоот.

Оюутан, төгсөгчийн хэлтэс нь МУИС-аас шалгарсан оюутнуудын нэрсийг 5 сарын 30 өдөр Чонбук Үндэсний Их Сургуулийн оюутан солилцоо хөтөлбөрт илгээнэ. Тэнцсэн оюутан бусад нэмэлт баримтыг Чонбук Үндэсний их сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.

Бүрдүүлсэн материалыг МУИС-ийн хичээлийн II байр 216 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэст өөрийн биеэр авчирч өгнө. Мөн  хүсэлт гаргагч бүрдүүлсэн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ

 

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС