МУИС-ийн Химийн тэнхимийн мэргэжил сурталчлах өдөрлөг боллоо

Share Button

МУИС, ШУС, БУС-ын Химийн тэнхимийн Химич, химийн багш хөтөлбөрөөр эзэмшүүлэх мэргэжил сурталчлах үйл ажиллагаа 2019 оны 4 дүгээр сарын 10-ны Лхагва гарагт 14:00-16.00 цагийн хооронд МУИС-ийн Шинэ номын сангийн 2-р давхарт амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.

Энэхүү үйл ажиллагааг химийн тэнхимд химич, химийн багш хөтөлбөрөөр суралцаж буй II-IV ангийн оюутнууд химийн тэнхмийн багш нартай хамтран зохион байгуулсан бөгөөд МУИС-ийн бусад сургууль, тэнхмийн оюутнууд оролцсон байна.

Өдөрлөгийн үеэр химийн тэнхимийн танилцуулга, химич, химийн багш мэргэжилтний давуу тал, ажлын байр, мэргэжлийн онцлог зэргийг илтгэсэн презентаци, ханын самбар, сонирхолтой туршилт, хөгжөөнт тэмцээн зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулагдаж танилцуулга хийгдсэн байна. Өдөрлөгийн өмнөх жилээс ялгагдах онцлог нь боловсрол, эрдэм шинжилгээ, бизнесийн салбарт амжиллтай ажиллаж буй хими төгсөгчдийн намтар, бүтээл, ажил үйлсийн замнал зэргийг алдаршуулсан байна. Мөн МУИС-ийн химийн лабораторт практик өргөн хэрэглэгддэг зарим материалыг гарган авч буй туршилтын видео үзүүлж, танилцуулсан байна. Түүнчлэн тус тэнхимд ерөнхий суурь эрдмийн хичээл судалдаг I ангийн оюутнууд хичээлээр судалж бүтээсэн бүтээлээ ашиглан сонирхолтой туршилт хийж, тайлбарлаж байсан нь их сонирхолтой байлаа.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар