Өвөрхангай аймгийн сурагчдад МУИС-ийн элсэлтийн танилцуулга мэдээллийг хүргэлээ

Share Button

Өнөөдөр /2019.04.15/ МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар, МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал, доктор Б.Очирхуяг, МУИС-ийн багш, доктор Д.Бумдарь, Д.Эрдэнэбаатар, Элсэлт бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Оюунбилэг нар Өвөрхангай аймагт ажиллаж МУИС-ийн элсэлтийн бодлого, энэ жилийн элсэлтийн журмын онцлог, шинэлэг зохицуулалтын талаар тус аймгийн ЕБС-ийн төгсөх ангийн 300 гаруй, 11 дүгээр ангийн 250 орчим сурагчдад танилцуулга мэдээлэл хийлээ.

Түүнчлэн МУИС-ийн багш, доктор Д.Бумдарь “Мэргэжлээ сонгох нь”, МУИС-ийн багш, доктор Д.Эрдэнэбаатар “Ирээдүйн боловсролын чиг хандлага” сэдвээр тус тус лекц уншлаа.

Сурагчид өдрөөс өдөрт өөрчлөгдөн шинэчлэгдэж буй нийгэм, цаг үед боловсролын чиг хандлага хэрхэн хувьсаж, хаашаа чиглэж буйг, энэ эгзэгтэй цаг үед мэргэжлээ хэрхэн зөв сонгох тухай манай сургуулийн эрдэмтэн багш нарын сонирхолтой лекцийг хүлээн авч МУИС-д элсэхдээ аль бүрэлдэхүүн, салбар сургуулийг сонгож цаашдаа ямар мэргэжлийн хөтөлбөрийг сонгох нь өөрт тохирох, ирээдүйд үнэ цэнтэй байх тухай тодорхой мэдээлэлтэй боллоо.

Мөн орон нутгийн зарим телевизэд дээрх сэдвийн хүрээнд ярилцлага, тодруулга өгсөн юм.

Маргааш буюу 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянхонгор аймаг, 4 дүгээр сарын 17-ны өдөр Говь-Алтай аймаг, 4 дүгээр сарын 18-ны өдөр Ховд аймгийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад мэргэжил сонголтын лекц уншиж, элсэлтийн танилцуулга, мэдээлэл хүргэх болно.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар