Индонез улсын Жемберийн их сургууль 5 дахь удаагийн Олон Улсын Соёлын зуны хөтөлбөрт урьж байна.

Share Button

Индонез улсын Жемберийн их сургууль 5 дахь удаагийн олон улсын соёлын зуны хөтөлбөр зарлагдлаа.

Сургалтын үргэлжлэх хугацаа: 2019 оны 7 сарын 16-аас 7 сарын 31 хүртэл

Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид Индонез улсын түүх соёл, хоол, урлагтай танилцаж, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялахаас гадна Жемберийн их сургууль дээр зохион байгуулагдах 6 өөр чиглэлийн сонирхолтой лекц семинарт хамрагдах боломжтой юм. Үүнд:

  1. “Pasung free for better humanity” – сэтгэцийн эрүүл мэндийн талаарх лекц, семинар, хэлэлцүүлэг
  2. “Indonesian traditional medicine” – уламжлалт анагаах, эм зүй
  3. “When global meets local” – олон улсын соёл, хэтийн төлөвийн талаарх лекц, дадлага
  4. “Pandhalungan culture” – Индонез улсын үндэсний соёлын талаарх лекц, семинар
  5. “Back to nature for healthy ecosystem” – Этнобиологийн талаарх лекц, семинар, хэлэлцүүлэг
  6. “Agro-eco-system as a part of water resources management’ – Усны нөөцийн менежмент, эко-хөдөө аж ахуйн талаарх лекц, семинар, дадлага.

Бүрдүүлэх материал:

  • CV /тодорхой загвар байхгүй/
  • Сургуулийн тодорхойлолт /англи хэл дээр/
  • Оюутны үнэмлэхний хуулбар
  • Анкет
  • Эцэг, эх, асран халамжлагчийн зөвшөөрөл олгосон бичиг / англи хэл дээр/
  • Паспортын хуулбар
  • Цээж зураг /паспортын хэмжээтэй/ – file аар

*эдгээр бүх бичиг баримт нь pdf файлаар байхыг анхаарна уу!

Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.

Сургалтын төлбөр, бусад зардал: Индонезийн Жемберийн их сургууль төлбөр, байрны төлбөр, хоолны зардлыг даах бөгөөд замын зардал болон бусад зардлыг оролцогч өөрөө хариуцна.

Хамрагдах оюутны тоо: 1

Хүсэлт хүлээн авах хугацаа: 2019 оны 4 сарын 30 өдрийн 16:00 цаг хүртэл

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх файлаас авна уу.

Татах (PDF, 13.66MB)

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС