МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар, МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал, доктор Б.Очирхуяг, МУИС-ийн багш, доктор Д.Бумдарь, Д.Эрдэнэбаатар, Элсэлт бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Оюунбилэг нар Говь-Алтай, Ховд аймагт 2019 оны 4 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд тус тус ажиллаж МУИС-ийн элсэлтийн бодлого, энэ жилийн элсэлтийн журмын онцлог, шинэлэг зохицуулалтын талаар ЕБС-ийн төгсөх ангийн нийт 600 гаруй, 11 дүгээр ангийн 500 орчим сурагчдад танилцуулга мэдээлэл хийсэн юм.
Түүнчлэн МУИС-ийн багш, доктор Д.Бумдарь “Мэргэжлээ сонгох нь”, МУИС-ийн багш, доктор Д.Эрдэнэбаатар “Ирээдүйн боловсролын чиг хандлага” сэдвээр тус тус лекц уншлаа.
Мөн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Ховд аймгийн Манхан сумын төгсөх ангийн сурагчдад МУИС-ийн элсэлтийн танилцуулга мэдээлэл, мэргэжил сонголтын тухай зөвлөгөө өгсөн юм.