Оюутны програмчлалын үндэсний XI олимпиадыг зохион байгуулна

Share Button

Оюутны програмчлалын олон улсын олимпиад 1975 оноос улс, тив, дэлхийн гэсэн 3 үе шатттайгаар явагдаж эхэлсэн бөгөөд манай сургууль 2009 оноос эхлэн Олон улсын оюутны програмчлалын Азийн бүсийн олимпиадыг зохион байгуулах хорооны ивээл дор Оюутны програмчлалын үндэсний олимпиадыг жил бүр эх орондоо 10 удаа амжилттай зохион явуулж ирсэн. Энэ удаагийн 11-р олимпиадыг 4 дүгээр сарын 27 өдөр МУИС дээр  зохион явуулахаар ажиллаж байна. Олимпиадын үндсэн зорилго нь оюутнуудын програмчлалын ур чадварыг хөгжүүлэх, Ази тивийн 44-р олимпиадад оролцох Монгол Улсын багийг шалгаруулах юм.

Иймд та бүхнийг сургуулийн багаа бэлтгэн уг олимпиадад идэвхтэй оролцохыг урьж байна.

Тэмцээний нээлт 4 дүгээр сарын 27-ны өдрийн 11.00 цагаас МУИС-ийн хичээлийн 3-р байрны 200 тоот танхимд, үндсэн тэмцээн 4 дүгээр сарын 27-ны өдрийн 12.00-17.00 цагийн хооронд хичээлийн 3-р байрны 215, 222, 227 тоот лабораториудад явагдана.

ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО