МУИС-ийн Европ судлалын тэнхимийн мэргэжил сурталчлах өдөрлөг боллоо

Share Button

МУИС, ШУС, ХУС-ын Европ судлалын тэнхимийн Гадаад хэлний  хөтөлбөрүүдийн мэргэжил сурталчлах үйл ажиллагааг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны Лхагва гарагт 12:30-16.00 цагийн хооронд МУИС-ийн Хичээлийн 2-р байрны 4-р давхарт амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгт Европ судлалын тэнхимийн хэрэгжүүлдэг орос, герман, франц, итали, испани, чех, польш хэлний Хэл шинжлэл, орчуулга, гадаад хэл, орон судлал, гадаад хэлний боловсрол хөтөлбөрийн онцлог давуу тал, ажлын байр, мэргэжил сонголт, тэтгэлэг болон оюутан солилцооны хөтөлбөр зэрэг мэдээллийг хүргэв.

Мөн тус тэнхимийн мэргэжлийн ангийн оюутнууд тухайн хэлний орон судлалын мэдлэг, ур чадвараа бусад оюутнууддаа үзүүлж сонирхуулав. Хөтөлбөр сурталчлах өдөрлөгт МУИС-ийн 1-р түвшний 100 гаруй оюутан суралцагч оролцож мэдээлэл авлаа.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар