МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн 2018-2019 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, докторын эрдэм шинжилгээний хурал “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” сэдвийн хүрээнд 2019 оны 4 сарын 17-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүд нь академик, шинэлэг санаа агуулсан, судалгааны арга зүйн хүрээнд бүтээлч сэтгэлгээгээр хандсан нь тус эрдэм шинжилгээний хурлын онцлог байв.
Дараах илтгэлүүд шалгарав. Үүнд:
1-р байр: Докторант Б. Лакшмий “Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа” сэдэвт илтгэл,
2-р байр: Докторант Д. Хүрэлбаатар “Монгол Улсын Төрийн аудитын тогтолцооны өнөөгийн байдал, эрх зүйн шинэчлэлт” сэдэвт илтгэл,
3-р байр: Магистрант Ч.Жавзанпагма “Орон нутгийн төрийн захиргааны байгууллагын бүтцийн нэгжид чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх нь” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.
Эрдэм шинжилгээний хуралд амжилттай бэлдэж оролцсон нийт магистрант, докторантууддаа баяр хүргэж, эрдэм шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсье.
Нийтийн удирдлагын тэнхим