Нягтлан бодох бүртгэлийн улсын XXII олимпиад боллоо

Share Button

МУИС-ийн Бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн зөвлөх профессор, доктор (Ph.D) Банздайн Сайнжаргалын нэрэмжит Нягтлан Бодох Бүртгэлийн улсын XXII олимпиад МУИС-ийн номын санд боллоо. Олимпиадад МУИС, ХААИС, СЭЗИС, Мандах ИС, Сан ИС, Улаанбаатар эрдэм ИС, ОУЭЗБДС, Отгонтэнгэр ИС, ХУИС, Этүгэн ИС, МУИС-ийн Эрдэнэт сургууль, Мандах ИС-ийн Дархан салбар гэсэн 12 их дээд сургуулийн 60 оюутан эрдэм мэдлэгээ сорин өрсөлдсөн юм.

Нээлтийн ажиллагаанд профессор, доктор (Ph.D) Банздайн Сайнжаргал болон ММНБИ, МУИС-ийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхим, бусад их, дээд сургуулийн багш нар оролцож, оюутнуудад амжилт хүсэв.