МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Гадаад хэлний төв жил бүр англи хэл судалж буй оюутнуудад англи хэлээр туурвисан уран зохиолын бүтээлийг шимтэн уншиж судлах улмаар утгыг нь зөв ойлгон эх хэлнээ уран яруу орчуулах, авъяас чадвараа хөгжүүлэх, сурах идэвхийг нь дэмжих зорилготой “Орчуулах авъяас” англи хэлний уралдааныг 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгууллаа.
Англи хэлээр бичигдсэн уран зохиолын богино өгүүллийг эх хэлнээ орчуулах уг уралдаанд МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС, АШУҮИС, ҮБХИС, Мандах их сургууль, ХИС зэрэг 8 их сургуулийн бакалаврын түвшний 160 гаруй оюутан бүртгүүлж, 131 оюутан оролцон дүгнэгдэж дүн гарлаа. Үүнд:
Анхан дунд /Pre-intermediate/ түвшин
1-р байр: М.Тэмүүлэн, ҮБХИС
2-р байр: Г.Энх-Од, Мандах их сургууль
3-р байр: С.Одмаа, МУИС-ийн БС
Тусгай байр: З.Нандин-Эрдэнэ, ШУТИС
Тусгай байр: Ч.Чиндалай, ҮБХИС
Дунд /Intermediate/ түвшин
1-р байр: У.Амартүвшин, МУИС-ийн БС
2-р байр: Г.Сайхангомбо, МУИС-ийн ОУХНУС
3-р байр: Ц.Дөлгөөнжаргал, ҮБХИС
Тусгай байр: Б.Номин, ХИС
Тусгай байр: Б.Индра, МУИС
Ахисан дунд /Upper-Intermediate/ түвшин
1-р байр: Б.Төрболд, МУИС-ийн ХЗС
2-р байр: Анхбаяр, МУИС-ийн БС
3-р байр: Ж.Берик, МУИС-ийн БС
Тусгай байр: Г.Наргил, МУИС
Тусгай байр: Нандинхорол, ХИС
Хамтран зохион байгуулагч: Монголын хил хязгааргүй уншигчдын холбоо
Дэмжигч байгууллага: Монос групп, Бит пресс
ГАДААД ХЭЛНИЙ ТӨВ
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС