Нийслэлийн засаг даргын А/88 тоот захирамжийн дагуу гамшиг, аюулт үзэгдэл, ослоос хүн, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, иргэн, хуулийн этгээд, томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, хамтын ажиллагааг сайжруулж, сургах, дадлагажуулах зорилгоор «Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг 2019 оны 4 дүгээр сарын 24, 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлууд явагдсан юм.
Өнөөдөр /2019.04.24/ МУИС-ийн багш, ажилтан, оюутнууд нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлтийн ёслолын жагсаалд амжилттай оролцлоо.
Ёслолын жагсаалд оролцсон МУИС-ийн бие бүрэлдэхүүн
Ёслолын жагсаалд оролцсон МУИС-ийн оюутнууд
Ёслолын жагсаалд оролцсон МУИС-ийн бүсгүйчүүд