“Боловсрол-Амжилтын түлхүүр үү?-5 хариулт” хэлэлцүүлэг амжилттай боллоо

Share Button

Монгол Улсын Их Сургуулиас санаачлан сонирхолтой нэгэн төслийг эхлүүллээ. “5 хариулт” хэлэлцүүлгээр нийгмийн тодорхой нэгэн асуудлыг сонгон авч тэрхүү асуудлыг даван гарч амжилттай шийдвэрлэж чадсан хүмүүсийг хэлэлцүүлэгтээ урьж тэрхүү асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн, ямар гарц олсон, цаашид энэ асуудалд хэрхэн хандвал зохилтой талаар хэлэлцэх юм.

Нийгэм, түүхийн олон жилийн туршид яригдаж буй сэдвийн нэг бол боловсролын тухай асуудал байдаг. Тэгвэл чухам юуг боловсрол гэх вэ? Боловсрол нь үнэхээр нийгмийн амьдралын баталгаа, сайхан амьдрах бололцоо, өндөр нэр хүнд, ажлын байр зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд галын шугамын тэргүүн эгнээнд байх зүйл мөн үү? гэх зэрэг олон ээдрээтэй асуулт гарч байдаг. Мөн дээд боловсрол эзэмшсэн хэрнээ ажилд орж чадахгүй байх, ажилд орсон ч эзэмшсэн боловсрол нь тэр бүр хэрэглэгдэхгүй байх тохиолдол ч байна. Их дээд сургуульд амжилттай суралцагчдын ихэнх нь эмэгтэйчүүд байдаг ч, ажлын байранд амжилттай орж ажиллагчдын хувьд эрчүүд давамгайлж байгаа нь боловсролоос гадна олон хүчин зүйл чухал болохыг харуулж байна.

Дотоодын боловсрол уу эсвэл Гадаадын боловсрол уу? Ангилан ялгах нь зөв үү? Бүр боловсрол гэхээс урьтаж хүмүүжил, хандлага, зан чанар нь тэргүүн эгнээний асуудал уу? Энэ мэтчилэн олон асуултын хариултыг өнөөдөр зохион байгуулсан “Боловсрол-Амжилтын түлхүүр үү? -5 хариулт” хэлэлцүүлэг өглөө.

Татах (PPTX, 2.45MB)

Татах (PPTX, 1.42MB)

Татах (PPTX, 681KB)

Татах (PPTX, 2.99MB)

Өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцсон  өөр, өөр салбарын зочид маань энэ асуултад өөрийн өнцгөөс хариулж олон бэрхшээлийг даван туулж, өнөөгийн зэрэгт хүрсэн сонирхолтой замналыг бид сонирхох, туршлагаас нь суралцсан юм. Мөн хэлэлцүүлгийн өмнө болон хэлэлцүүлгийн үеэр цахимаар авсан асуултад хариулт өгөв.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт уригдсан зочид маань АНУ-ын Иелийн их сургууль, Колумбын их сургууль, Япон Улсын Эзэн Хааны өргөмжит Нагоягийн их сургуульд эрдмийн зэрэг хамгаалсан эрдэмтэд байхаас гадна Монгол Улсын их сургуулиудад суралцаж, эрдмийн зэрэг хамгаалсан байна. Түүнчлэн дотоодын болон гадаадын нэр хүндтэй байгууллагуудад ажилласан туршлагатай.

Нийгмийг манлайлж буй эмэгтэйчүүд жендэр, хүний эрхээс чухам өөр сэдвээр дуу хоолойгоо нэгтгэж хариулт өглөө. Тэдний хариулт шийдлээ хүлээж байгаа, гарцаа хайж байгаа олон сэдэв, асуудлыг нэг зүгт хандуулсан хэмээн найдаж байна. “5 хариулт” хэлэлцүүлэг цаашид цувралаар үргэлжлэх бөгөөд дараачийн хөндөх сэдвийг та бүхэн бидэнд ирүүлэх боломжтой.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар