“Өрнөдийн Музейнүүд дэх Монголын урлагийн байр суурийн тухайд” сэдэвт лекц болно

Share Button
МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн цуврал лекцэд урьж байна

Урлаг судлалын ухааны доктор, АНУ-ын Индиана их сургуулийн профессор Ц.Уранчимэг “Өрнөдийн Музейнүүд дэх Монголын урлагийн байр суурийн тухайд” сэдэвт лекц унших тул эрдэмтэн, судлаач, багш, оюутан суралцагсад та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.


20-р зууны туршид Өрнөдийн музейнүүдэд Монголын урлагийг “Himalayan Art” хэмээн ангилсаар ирсэн хэдийч 21-р зуунд ч мөн энэхүү үзэл үргэлжилсээр байна. Энэ тогтолцоог шүүмжилж Монголын урлаг судлалыг хэрхэн хөгжүүлж болох бөгөөд Монголын урлагийг хэрхэн судлах, ангилах, тодорхойлох талаар урлаг судлалын эрдэм шинжилгээний ажлаа та бүхэнд энэхүү лекцээр толилуулах болно.

Лекц 2019 оны 5 дугаар сарын 3-ны 15:00 цагт МУИС-ийн Хичээлийн 2-р байрны  2 давхарт 220 тоот танхимд болно.