“Гадаад хүнд монгол хэл заах арга зүй” сэдэвт илтгэлийн уралдаан боллоо

Share Button

Жил бүр ОТХ болон Монгол хэл-хэл шинжлэлийн тэнхимээс хамтран монгол хэлний бэлтгэл хөтөлбөрт суралцдаг оюутнуудын дунд явуулдаг “Гадаад хүнд монгол хэл заах арга зүй” эрдэм шинжилгээний хурал 2019 оны 4 дүгээр сарын 26-нд номын сангийн 203 тоотод 11:00 цагаас 14:00 цагийн хооронд боллоо. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлыг Илтгэлийн уралдаан хэлбэрээр  зохион  байгуулсан юм.

Монгол хэл сурч буй гадаад оюутны монгол хэл, түүх соёл, ёс заншил, уламжлалын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, эрдэм шинжилгээний ажлын арга барилд сургах, ирээдүйн монгол судлаач бэлтгэхэд уг уралдааны зорилго  оршино.

Уралдаанд нийт 14 илтгэл оролцсон бөгөөд академик, шинэлэг санаа агуулсан, Гадаад хүнд монгол хэл сурахад тулгарах бэрхшээл, сайжруулах арга зам эрэлхийлэлийг тусгасан байдал, судалгааны арга зүйн хүрээнд бүтээлч сэтгэлгээгээр хандсан байдал зэргийг харгалзан 1-3 байрт шалгаруулж  Өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.

1-р байр:   Ван Яали  /Бээжингийн их сургууль, Засгийн газрын гэрээгээр суралцагч /

“Монгол, хятадын  бага боловсролын тогтолцоо: Хүүхдэд иргэний боловсрол,  ёс суртахууны мэдлэг олгож байгаа нь”.

 2-р байр:   Ван Шао Шүэн / Бээжингийн их сургууль, Засгийн газрын гэрээгээр суралцагч /

 “Монгол хэлний машин орчуулгын арга зарчим”

3-р байр:   Амин /Өвөрмонгол  хувиараа  суралцагч /.

“Өвөр монгол оюутанд кирилл бичиг сурахад тулгардаг асуудлууд”

Илтгэл тавьсан бусад оюутнуудад Талархал, дурсгалын зүйл гардуулж урамжууллаа. Илтгэлийн уралдаанд амжилттай оролцсон нийт гадаад оюутнууддаа баяр хүргэж эрдмийн их үйлсэд нь амжилт хүсье.

 

Оюутан, төгсөгчийн хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар