Философийн сургалт, судалгааны бага хурал болов

Share Button

МУИС-ийн  70 жил, МУИС-ийн НШУС-ийн 68 жил, ШУА-ийн ФСЭЗХ-гийн 40 жилийн ойд зориулсан “Монгол дахь философийн сургалт, судалгааны өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо.

Хурлын зорилго нь манай улсын философийн сургалт, судалгааны өнөөгийн төлөв байдал, цаашдын зорилтын талаар илтгэл хэлэлцэх, харилцан мэдээлэл солилцох, философийн сургалт судалгааг сайжруулах арга зам, гарцыг хайсан шинэлэг санаа дэвшүүлэх, боловсронгуй болгоход хувь нэмэр оруулах талаар зөвлөмж боловсруулж холбогдох дээд байгууллагад хүргүүлэхэд чиглэж байгаа юм.

ШУА-ийн ФСЭЗХ-гийн эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Золзаяа Философийн секторын эрхлэгч, академич Г.Чулуунбаатар, “Монгол улсын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиг хандлага ба философийн судалгаа”,  МУИС-ийн НШУС-ийн Философийн тэнхимийн эрхлэгч доктор Р.Дарьхүү, доктор Г.Лодой нар “МУИС дахь философийн мэргэжлийн сургалтын уламжлал, шинэчлэлийн асуудалд” зэрэг нийт 9 илтгэл хэлэлцүүлж, харилцан мэдээлэл солилцлоо.

Хурлыг Философи, социологи, эрхзүйн хүрээлэн, ШУТИС-ийн нийгмийн технологийн сургууль, МУИС-ийн нийгмийн шинжлэх ухааны сургууль, МУБИС-ийн Түүх нийгмийн ухааны сургууль хамтран зохион байгуулсан юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар