Олон улсын харилцааны улсын олимпиадад оюутан Ж.Тэнгис түрүүллээ

Share Button

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн ОУХНСС-иас зохион байгуулдаг Олон улсын харилцааны улсын хоёрдугаар олимпиад хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа. Тус олимпиадад ХУИС, МУИС, БХИС болон Отгонтэнгэр зэрэг их сургуулиудын олон улсын харилцааны хөтөлбөрөөр суралцаж буй нийт 65 оюутан оролцсон байна.

Олимпиад нь хоёр үе шаттай явагдсан бөгөөд эхний шатанд онол, түүх, олон улсын эдийн засгийн харилцаа, олон улсын байгууллагууд, олон улсын эрх зүй, дипломат ажиллагааны мэдлэгийг шалгажээ. 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр дараагийн үе шатанд шалгарсан 9 оюутан сугалсан сэдвийн дагуу 10 минутын илтгэл тавин мэдлэг, ур чадвараараа өрсөлдсөнөөс МУИС, ОУХНУС-ийн ОУХ-ны хөтөлбөрийн III түвшний оюутан Ж.Тэнгис түрүүллээ. Мөн дэд байранд МУИС, ОУХНУС-ийн ОУХ-ны хөтөлбөрийн II түвшний оюутан А.Марал-Оч шалгарсан амжилт үзүүлжээ. Амжилт үзүүлсэн оюутнууддаа баяр хүргэе.

Олон улсын харилцааны тэнхим