Газрын харилцааны салбарын ажилтан, судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

Газар зохион байгуулалт, Геодези, Зураг зүйн газар, Монгол Улсын Их Сургууль, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны хамтарсан “Газрын харилцааны салбарын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх” агуулгын хүрээн дэх Газрын харилцааны салбарын ажилтан, судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал 2019.04.29-ний өдөр Монгол Улсын Их Сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа.

Эрдэм шинжилгээний бага хурлыг нээж Газар зохион байгуулалт, Геодези, Зураг зүйн газрын Дэд дарга А.Батбаяр үг хэлсэн бол хуралд оролцогч нарт мэндчилгээ дэвшүүлж Монгол Улсын Их Сургуулийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан Дэд захирал Б.Очирхуяг үг хэлж, амжилт хүслээ.

Хуралд ГЗБГЗЗГ-ын Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Батсайхан мөн тус газрын Кадастрын хэлтсийн дарга П.Баянтүмэн, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Орлогч дарга Д.Нямдаваа, ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Газрын менежментийн тэнхимийн эрхлэгч С.Сайнбаяр болон бусад албаны төлөөлөгчид уригдан оролцлоо.

Хуралд нийт 12 илтгэл хэлэлцүүлэгдсэн бөгөөд хурлын төгсгөлд илтгэл тавьсан бүх оролцогчдод мөнгөн урамшуулал олгож, батламж гардуулав.

Илтгэлүүд:

  1. “Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө” ГЗБГЗЗГ, ГЗБХ-ийн дарга Ж.Батсайхан.
  2. “Газрын харилцааны салбарын хүний нөөцийн
    чадавхыг бэхжүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх нь” НГЗБА, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Т.Ганчимэг.
  3. “Монгол Улсын газар зохион байгуулалтын UML загвараар илэрхийлж, ISO 19152 стандартын нийцэлтэй шалгах нь” ШУТИС, Мэдээлэл, холбоо технологийн сургуулийн Компьютерын ухааны салбарын Доктор, дэд профессор Б.Батзолбоо.
  4. “Газрын кадастрын мэдээллийн сан, түүний хэрэглээ” ГЗБГЗЗГ, КХ-ийн дарга П.Баянтүмэн.
  5. “Газарзүйн мэдээллийн системийн орчин үеийн чиг хандлага /Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гэр хорооллын бүс/“ Нийслэлийн Мэдээлэл, технологийн хэлтсийн Орон зайн мэдээллийн системийн мэргэжилтэн Г.Цогтдэлгэр
  6. “Нийслэлийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хийгдэж буй нөхөх олговортой газар чөлөөлтийг бүртгэлжүүлэх асуудалд” НГЗБА, Мэдээлэл, технологийн хэлтсийн мэргэжилтэн Д.Уянга.
  7. “Газрын зөрчил, хээрийн судалгаанд нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах нь” Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн ГЗБА-ны Газар зохион байгуулагч Б.Лхагвадорж.
  8. “Хот төлөвлөлт, менежментийн шийдвэр гаргалтанд зориулсан мэдээллийн сан” ХААИС, Дархан-Уул аймаг дахь Агроэкологи бизнесийн сургуулийн Инженерийн тэнхимийн эрхлэгч, ХАА-н ухааны Доктор Ц.Содгэрэл, багш А.Эрдэнэчимэг.
  9. “Газрын эдийн засгийн үнэлгээний арга зүйн асуудалд” МУИС, ШУС-ийн БУС-ын Газар зүйн тэнхимийн дадлагажигч багш Д.Дорлигжав.
  10. “Тариалангийн бүс нутгийн зарим сумдын газар ашиглалтад суурилсан нийгэм-эдийн засгийн судалгааны зарим үр дүнгээс” ШУА-ын Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Газрын нөөц, газар ашиглалтын салбарын Эрдэм шинжилгээний ажилтан Ц.Солонго.
  11. “Улаанбаатар хотын тэлэлтийн өөрчлөлтийг CA-ANN загвар ашиглан тооцох нь” МУИС, ШУС-ийн БУС-ын Газар зүйн тэнхимийн багш Г.Бямбахүү.
  12. “Газар усны нэрийг газарзүйн мэдээллийн санд оруулах арга зүйн асуудал /Увс аймгийн жишээн дээр/” ШУА-ын Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Зураг зүйн салбарын Эрдэм шинжилгээний ажилтан Р.Болдбаяр.

Хурлыг хааж Монгол Улсын Их Сургуулийн Газарзүйн тэнхимийн эрхлэгч, профессор В.Батцэнгэл үг хэлснээр энэ удаагийн хурал өндөрлөлөө.

Газарзүйн тэнхим