МУИС-ийн ХЗС-ийн англи хэл дээрх оюутны эрдэм шинжилгээний  хурал амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

МУИС-ийн ХЗС –ийн  Хувийн эрх зүйн тэнхим, тус сургуулийн оюутны “English Speaking Club” хамтран зохион байгуулсан “Unification of Commercial Contracts; International Economic Law: International Trade (WTO) Law and Mongolia; Foreign Investment regulation and Mongolia” сэдэвт англи хэл дээрх оюутны эрдэм шинжилгээний хурал 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр МУИС-ийн ХЗС-ийн Эрдмийн танхимд амжилттай болж өнгөрлөө.

Хурал хоёр шаттайгаар зохион байгуулагдаж, эрх зүй, олон улсын эрх зүй болон Японы эрх зүйн  хөтөлбөрийн 3-4 дүгээр түвшний оюутнууд оролцож илтгэлээ хэлэлцүүлснээс шилдэг илтгэлүүдийг шалгарууллаа.

НЭГДҮГЭЭР БАЙР: Олон улсын эрх зүйн хөтөлбөрийн 3 дугаар түвшний оюутан Б.Улсболдын  “Unification of Sale and Purchase Contracts Arranged over the Internet” сэдэвт илтгэл

ДЭД БАЙР: Японы эрх зүйн хөтөлбөрийн 4 дүгээр түвшний оюутан А.Бодьбилэгийн “Contributory  Negligence Rule in Unification of Commercial Contract Laws” сэдэвт илтгэл

ГУТГААР БАЙР: Олон улсын эрх зүйн хөтөлбөрийн 4 дүгээр түвшний оюутан У.Энхжингийн “Enforcement of Foreign Judgement in Mongolia” сэдэвт илтгэл

ТУСГАЙ БАЙР: Олон улсын эрх зүйн хөтөлбөрийн 4 дүгээр түвшний оюутан А.Мандуулын “Human Rights Concern vis-a-vis Foreign Investment Law” сэдэвт илтгэл болон ОУЭЗ-н эрх зүйн хөтөлбөрийн 3 дугаар түвшний оюутан Т.Тэнгисболдын “Indirect Expropriation and Public Policy Space of Host State сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.

Мөн хурлын шүүгчээр ажилласан “И Эл Си” ХХН-ийн үүсгэн байгуулагч, хуульч Б.Баяр, Монгол Өмгөөлөгч ХХН-ийн ахлах хуульч П.Оюун-Эрдэнэ, “Минтер Эллисон Монголиа” ХХН-ийн ахлах хуульч Б.Батмандах, “Махони Лиотта” ХХН-ийн хуульч Д.Номин, ГХЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Г.Анхбаяр, Мелвилл Эрдэнэдалай ХХН-ийн хамтрагч, хуульч О.Эрдэнэдалай болон олон улсын эрх зүйч, хуульч Д.Доржханд  нар хуралд оролцсон оюутнуудын англи хэлээр илтгэх чадвар, мэргэжлийн англи хэлний мэдлэг болон хийсэн судалгааг өндрөөр үнэлж өөрсдийн байгууллагын нэрэмжит шагналыг /мөнгөн шагнал, дурсгалын зүйл/ гардуулснаас гадна уламжлалт ёсоор “И Эл Си” ХХН тэргүүн байранд шалгарсан оюутныг байгууллагадаа цалинтай дадлагажуулах эрхээр шагналаа.

Тэмцээнд оролцсон нийт оюутнуудад баяр хүргэж, цаашдын судалгаанд нь амжилт хүсье.