Монгол хэлбичгийн улсын 43-р олимпиад 2012 оны 05 дугаар сарын 10-11-ны өдөр МУИС дээр болж өнгөрлөө. Энэ удаагийн олимпиадыг монголд дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн ууган их сургууль – МУИС-ийн 70 жилийн ойд зориулан зохион байгуулснаараа онцлогтой боллоо.
Олимпиадыг багш нар, сурагчдын гэсэн 2 төрлөөр хийж тус бүр 30 хүн мэдлэг чадвараа сорьж уралдсан байна. Багш нарын уралдааны дүнг үзвэл:
1- р байр Баян-Өлгий аймгийн Монгол-Туркын хамтарсан сургуулийн багш, Монгол улсын гавьяат багш В.Суранхүү
2- р байр Говь-Алтай аймгийн II сургуулийн багш О.Сүнжидмаа
3- р байр Увс аймгийн Цогцолбор-II сургуулийн багш М.Мягмаржав нар шалгарч алт мөнгө, хүрэл медаль хүртэж, эхний байрт шалгарсан 9 багшид Олимпиадыг зохион байгуулах хороо, ивээн тэтгэгч байгууллагын дурсамж, мөнгөн шагнал, МХСС тэдэнд бас өргөмжлөл, мөнгөн шагнал олгов.
Сурагчдын уралдааны дүнг үзвэл:
1- р байр Баянхонгор аймгийн ЕБС-ийн сурагч Г.Хонгорзул
2- р байр Увс аймгийн ЕБС-ийн сурагч Ө.Цэвээнсүрэн
3- р байр Төв аймгийн ЕБС-ийн сурагч Н.Мөнхжаргал нар шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртэж эхний 3 байр эзэлсэн сурагчдыг БСШУЯ-наас МУИС-ийн Монгол хэл, Соёлын сургууль, МУБИС-ийн Монгол судлалын монгол хэл, утга зохиолын ангид элсэн сурлцах урилга, сургалтын төлбөрийг төрөөс бүрэн хариуцах шийдвэр гардуулав.
МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийн хамт олон болон олимпиадын хорооны зүгээс олимпиадад оролцсон нийт багш сурагчиддаа эрдэм номын гэгээн үйлс нь арвин байхыг хүсэн ерөөе.