“МУИС-ийн Индэр” лекц Эрдэнэт сургуульд боллоо

Share Button

“МУИС-ийн Индэр” лекц, уулзалтын зорилго нь улс орныхоо хөгжил дэвшил, ард түмний үнэт зүйлс, үндэсний бахархлын тогтолцоог бэхжүүлэхэд МУИС-ийн эрдмийн хамт олон, оюутан суралцагчдын гүйцэтгэх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, нийгмийн идэвх оролцоогоор манлайлагч байх, бүтээлч хандлагыг дээшлүүлэх, эерэг мэдээллийг түгээхэд оршдог билээ.

Энэ удаагийн лекц МУИС-ийн салбар Эрдэнэт сургуулийн суралцагчдад зориулагдлаа. МУИС-ийн төгсөгч Эрдэнэт үйлдвэрийн Инноваци хөгжлийн газрын тэргүүлэх мэргэжилтэн Д.Дашдорж “Байгууллагын хөгжилд ажилтнуудын оролцоо” сэдвээр суралцагчидтай ярилцлаа. Лекцийн үеэр ажил олгогчид мэргэжилтнээс ур чадвар, бүтээлч хандлага, шинэ санаачилга гээд юу хүлээдэг болон ажлын байранд шинэхэн мэргэжилтэн хэрхэн өөрийнхөө давуу талуудыг таниулах боломж, үр бүтээлтэй ажиллаж байгууллагынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах талаар зөвлөгөө өгч хэлэлцүүлэг өрнүүллээ.

МУИС-ийн ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар