Career – Job fair өдөрлөг тавдугаар сарын 3-нд болно

Share Button

Хөдөлмөрийн зах зээлд шинээр хөл тавьж буй МУИС-ын шинэхэн төгсөгчдийн зан төлөв, авьяас сонирхол, хандлага ур чадварыг технологийн дэвшил ашиглан дэлгэрэнгүй тодорхойлж, карьер хөгжлийн цогц үйлчилгээ үзүүлснээр  ажил амьдралын сорилтуудыг амжилттай даван туулах төлөвлөгөөтэй,  өрсөлдөх чадвартай, баялаг бүтээгчийг тохирох ажлын байранд санал болгох зорилготойгоор “Тохирох ажилд нь зөв хүнийг” төслийг 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.

Тус төслийн 4-р үе шат буюу сүүлийн арга хэмжээ болох “Career – Job fair” өдөрлөгийг 2019.05.03-нд МУИС-ийн номын сангийн 3, 4 давхарт зохион байгуулах бөгөөд ажил олгогч 50-н аж ахуй нэгж оролцож ажлын байраа танилцуулах юм. Өдөрлөг 11:00 цагаас 17:00 цаг хүртэл үргэлжлэх тул төгсөх түвшний суралцагчид болон нийт суралцагчид та бүхэн өргөнөөр оролцож цагийн болон бүр ажлын байрны мэдээлэл авч цаашлаад ажилд шууд зуучлагдах боломжтой тул хүрэлцэн ирэхийг урьж байна.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС