МУИС нь СиСи мэдээллийн системээрээ цуглуулсан өгөгдлийг нээлттэй болгож хэн ч ямар ч зорилгоор ашиглах боломжтой нээлттэй лицензээр, машин унших форматаар data.num.edu.mn порталд нийтлээд байна. Энэ нь сургууль, оюутнуудын өмнө тулгамдаж буй аливаа асуудлыг тодорхойлж шийдлийг олох, улмаар удирдлага шийдвэр гаргахад баримттай бодит мэдээллээр дэмжиж оролцох, хамтран ажиллах, МУИС-тай холбоотой хүмүүс хэрэглэх төрөл бүрийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, гарааны бизнес, энтрепренершип үйл ажиллагааг эхлүүлэх боломжийг олгож байна.
Нээлттэй өгөгдлийг нийтэд сурталчлах, МУИС-ийн нээлттэй өгөгдлийг хэрэглээнд оруулах зорилгоор өгөгдлийн шинжилгээ хийх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх сонирхолтой МУИС-ийн оюутан залуусын дунд “NUM OPEN DATA HACKATHON” нээлттэй өгөгдлийн хакатон тэмцээнийг анх удаа зохион байгуулна.
Тэмцээнд 10 багийг бүртгэж оролцуулах ба баг тус бүр 3 гишүүнтэй байна. Оролцогчдыг онлайнаар бүртгэх бөгөөд бүртгэл дууссаны дараа чиглүүлэх уулзалт зөвлөгөөнөөр оролцогчдыг баталгаажуулна.
Ерөнхий зохион байгуулагч: МУИС-ийн оюутны HACKUM клуб
Хамтран зохион байгуулагч: МУИС, ХШУИС-ийн Машин оюуны лаборатори, МУИС-ийн Мэдээллийн технологийн газар
Хаана: МУИС-ийн Төв номын сан
Хамрах хүрээ: МУИС-ийн бакалавр, магистр, доктор зэрэг бүх түвшний, бүх салбарын оюутнууд оролцох боломжтой
Болох огноо: 2019 оны 5 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд
Шагнал:
1-р байр 500,000 төгрөг, батламж
2-р байр 300,000 төгрөг, батламж
3-р байр 200,000 төгрөг, батламж
Бүртгэл: http://bit.ly/NUMIHH
Та багаар эсвэл ганцаараа бүртгүүлэх боломжтой бөгөөд ганцаарчлан бүртгүүлсэн оролцогчийг чиглүүлэх өдөрт багт хуваарилна.
Бүртгэл дуусах: 2019.05.07-ны 13:00 цагт
Чиглүүлэх уулзалт зөвлөгөөн: 2019.05.07 18:00 цагт Төв номын сангийн 202 тоот
Холбоо барих: Тэмүүжин /9712-1221/ y.usott@gmail.com
НЭЭЛТТЭЙ ӨГӨГДӨЛ БОЛ ШИНЭ ЗУУНЫ ТҮҮХИЙ ЭД!