Оюутан, төгсөгчийн хэлтсээс оюутны байранд амьдардаг оюутнуудынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, зөв амьдрах ухаанд суралцахад нь туслах зорилгоор “Шинэ-Үе” Мэргэжил, сургалтын төвтэй хамтран төрөл бүрийн сургалтыг зохион байгууллаа. Үүнд:
- Оюутны 1-р байрны оюутнуудад: Эсгий урлал, гоёл чимэглэлийн сургалт
- Оюутны 2-р байрны оюутнуудад: Маке-Up, гоо сайхны сургалт
- Оюутны 3-р байрны оюутнуудад: Талх, нарийн боовны сургалт
- Гадаад оюутны байранд: Монгол хоол хийх сургалт
- Оюутны 5-р байранд: Гэр ахуйн цахилгаан засвар
Сургалтын гол онцлог нь дотуур байранд амьдардаг суралцагчдад богино хугацаанд батлагдсан хөтөлбөрийн дагуу дадлага туршлагатай, мэргэжлийн багшаар хичээлийг заалгаж, онолын болон дадлагын мэдлэг, ур чадварыг нэг дор эзэмшүүлснээрээ оюутнуудад үр дүнтэй сургалт болов.
Сургалтад оролцсон суралцагчид сургалтын үр дүнг өндрөөр үнэлж, дахин ийм төрлийн сургалтыг тодорхой үе шаттайгаар зохион байгуулж байхыг хүсэж, хийсэн бүтээгдэхүүнээ бусдадаа сурталчлан тайлбарлав.
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС