МУИС-ийн ахмад багш С.Хандсүрэн дэлхийн шатрын спортын хошой аварга боллоо

Share Button

МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар МУИС-ийн ахмад багш С.Хандсүрэнг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. МУИС-ийн ахмад багш С.Хандсүрэн тэргүүтэй шатарчид Грек улсад болсон ахмад шатарчдын дэлхийн аварга шалгаруулах багийн тэмцээнд оролцон аваргын алтан цомыг хүртсэн юм.

Монгол Улсыг төлөөлөн ахмад шатарчдын дэлхийн аварга шалгаруулах багийн тэмцээнд оролцсон МУИС-ийн ахмад багш, шатрын ОУМ.С.Хандсүрэн, СМ.П.Бүжинлхам, СМ.Б.Мягмарсүрэн, СМ.Д.Сэржмядаг нар ийнхүү дэлхийн хошой аварга болж байгаа юм. Манай баг өнгөрсөн онд ХБНГУ-д болсон тэмцээнд түрүүлж дэлхийн аварга цол хүртсэн билээ.

Та бүхэнд спортын өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг ерөөе.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар