МУИС-ийн ШУС-ийн Газарзүйн тэнхимийн 2018-2019 оны хичээлийн жилийн бакалаврын болон магистрант-докторантын эрдэм шинжилгээний хурал 2019 оны 5-р сарын 03-ны 11:00 цагт МУИС-ийн II байрны 439 тоот танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Уг хурлыг зохион байгуулах комиссын даргаар тэнхимийн эрхлэгч, доктор, профессор В.Батцэнгэл, ажлын хэсгийн гишүүдээр доктор, профессор П.Мягмарцэрэн, С.Эрдэнэсүх, доктор, дэд профессор Г.Юмчмаа, доктор Д.Амартүвшин, С.Мөнхнаран, Б.Нямдаваа, ахлах багш Л.Оюунчимэг, багш М.Цогтдулам, Д.Ганпүрэв, Э.Алтанболд, нарийн бичгээр Д.Дорлигжав нар ажиллалаа.
Тус хуралд бакалаврын түвшинд эхний шатанд 17 илтгэл ирүүлснээс комиссын гишүүд хянан магадлагаа хийж шилдэг 10 илтгэл хэлэлцүүлснээс дараах оюутнууд эхний байруудыг эзэллээ. Судалгааны ажлаараа эхний хоёр байранд шалгарсан оюутнууд ШУС-ийн Байгалийн Ухааны Салбарын оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцох эрх авлаа.
Байр | Оюутнуудын анги, нэр | Удирдагч багш | Судалгааны сэдэв |
I | Т.Энх-Амгалан
/Газар зохион байгуулалт, газрын кадастр-4/ |
П.Мягмарцэрэн /Доктор,профессор/
Ч.Лодойравсал /Доктор, профессор/ |
Хиймэл оюун ухааны мэдрэлийн сүлжээнд суурилсан хотын орон зайн тэлэлт, тархалтын загварыг боловсруулах асуудал |
II | А.Балжинням
/Газар зохион байгуулалт-4/ |
Г.Гантулга
/ Доктор, дэд проф / Д.Даваадорж / Доктор, дэд проф / |
Улаанбаатар хотын газар ашиглалтын ялгаатай төрлүүд дэхь хөрсний бохирдол, түүний тархалт |
III | А.Очирхүү
/Газар зохион байгуулалт, газрын кадастр-4/ |
Ц. Базарханд
/ Доктор, дэд проф / |
Бэлчээр ашиглагчдын хэсгийг байгуулах арга зүйн асуудлууд |
Магистрант-докторантын түвшинд 7 илтгэл хэлэлцүүлснээс дараах оюутнууд шагналт байранд шалгарчээ.
Байр | Оюутнуудын анги, нэр | Судалгааны сэдэв |
I | Б.Сайнбуян
/Газарзүйн докторант/ |
Монгол орны ургамлан нөмрөгийн анхдагч цэвэр бүтээгдэхүүн,
түүнд нөлөөлөх байгалийн хүчин зүйл |
II | Э.Алтанболд
Д.Сандэлгэр /Газарзүйн докторант/ |
Өгий нуурын талбайн өөрчлөлт |
III | Ц.Отгонхүү
/БОЗТС-ын магистрант/ |
Автозамын дагуух үйлчилгээний цэгүүдийн ангилал ба тохиромжтой байршил (Элсэнтасархай-Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн автозамын жишээгээр) |
Мэдлэг чадвар, оюун ухааны дайчлан амжилттай оролцсон нийт судлаач оюутнууддаа эрдмийн их үйлсэд нь амжилт хүсье.