Их Засаг Олон Улсын Их Сургуулиас зарласан “Олон улсын харилцааны тулгамдсан асуудлууд: Одоо ба Ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралдаан 2019 оны 5 сарын 3-ны өдөр зохион байгуулагдлаа.
ИЗИС-ийн ОУИС, МУИС-ийн ОУХНУС, БХИС, БИС-ийн 30 гаруй оюутан илтгэлээ орос, англи, япон, монгол хэл дээр хэлэлцүүлжээ. Мөн ОХУ-ын Буриадын Их Сургуулиас оюутнууд оролцсон байна. Манай сургуулийн олон улсын харилцаа хөтөлбөрийн 7 оюутны илтгэл эхний шатанд шалгарчээ.
Уг олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Суртал ухуулга гадаад бодлогын арга хэрэгсэл болох нь” сэдвээр III түвшний оюутан Ч.Нандин-Эрдэнэ гутгаар байр, “БНХАУ-ын өрийн урхины дипломат ажиллагааны онцлог: Нэг бүс, нэг зам санаачилгын жишээн дээр” сэдвээр IV түвшний оюутан Г.Уянга тусгай байр эзэлсэн байна.
Оролцсон нийт оюутнууддаа сурлага, судалгааны амжилт хүсье.