“Материал судлал-2019” оюутны эрдэм шинжилгээний улсын анхдугаар хурлыг амжилттай зохион байгууллаа

Share Button

МУИС-ийн ХШУИС-ийн Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн санаачлагаар “Материал судлал-2019” оюутны эрдэм шинжилгээний улсын анхдугаар хурлыг амжилттай зохион байгууллаа.

Тус хуралд МУИС, АШУҮИС, ИЗОУИС, ТДС, ГМХАМТДС, Хүрээ дээд сургууль, ХААИС зэрэг долоон их дээд сургуулиудын нийт 30 гаруй оюутан, магистрантурууд өөрсдийн судалгааны ажлын үр дүнг танилцуулснаас аман илтгэлээр

  • МУИС, ХШУИС, ХБИТ-ийн химийн инженерчлэл хөтөлбөрийн оюутан Г.Золзаяа тэргүүн байр
  • ХААИС-ийн оюутан Б.Бумжид дэд байр
  • МУИС, ХШУИС, ХБИТ-ийн нано шинжлэх ухаан, инженерчлэлийн хөтөлбөрийн оюутан Б.Лхам-Эрдэнэ гуравдагаар байрт шалгарав.

Ханын илтгэлээр:

  • МУИС, ХШУИС, ХБИТ-ийн химийн инженерчлэл хөтөлбөрийн оюутан Э.Ундраа тэргүүн байрт шалгарсан байна.

Мөн тус хурлын хүрээнд зохиосон “Материал судлал ба орчин үе” сэдэвт эссэ билчэгийн уралдаанд ХШУИС-ийн I түвшний оюутан Г.Сарангэрэл, О.Үүрийнтуяа, ГМХАМТДС-ийн оюутан Н.Буянбилиг нарын бичсэн эссэнүүд “Шилдэг эссэ”-ээр шалгарав.

Бүх оролцогчдод тус хуралд оролцсоныг батлаж батламж гардуулав.

Хурлын шүүгчээр:

                -МУИС-н профессор С.Даваасүрэн

                -МУИС, ШУС-н физикийн тэнхимийн дэд профессор доктор С.Мөнхцэцэг

                -Хими, хими технологийн хүрээлэнгийн лабораторын эрхлэгч Э.Отгонжаргал нар ажилласан байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар