БНТУ-ын LOCALINTERNational дадлагын хөтөлбөр зарлагдлаа

Share Button

Бүгд Найрамдах Турк Улсын хотуудын холбооны зүгээс 2019 оны 8 дугаар сарын 18-29-ний өдрүүдэд Анкара хотноо орон нутгийн удирдлагын салбарт ажиллах сонирхолтой их сургуулийн оюутнуудад зориулсан LOCALINTERNational дадлагын хөтөлбөр зарлалаа.

Тус дадлагын хөтөлбөрт холбогдох чиглэлээр суралцаж буй төгсөх ангийн эсвэл шинэ төгссөн оюутнууд хамрагдах боломжтой.

Тавигдах шаардлага:

  • Англи хэлний дундаас дээш түвшинтэй байх
  • Хууль, эрх зүй, эдийн засаг, хот төлөвлөлт, социологи, статистик, харилцаа холбоо, улс төр, олон улсын харилцаа, төрийн удирдлага чиглэлээр төгссөн төгсөгчид

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2019 оны 5 дугаар сарын 31-ны өдөр

Хөтөлбөрт дараах линкээр орж бүртгүүлнэ үү: https://goo.gl/forms/Z5e00XSOvCh68pcy1

Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар холбогдон авна уу:  disiliskiler@tbb.gov.tr

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС