Хамтран ажиллах “САНАМЖ БИЧИГ”-т гарын үсэг зурлаа

Share Button

Цагдаагийн Ерөнхий Газрын Хар Тамхитай Тэмцэх Газар болон Монгол Улсын Их Сургууль “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, суралцагч, багш, ажилтнуудад мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисын хор уршиг, холбогдох хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, урьдчилан сэргийлэх, харилцан мэдээлэл солилцох, соён гэгээрүүлэхэд хамтран ажиллах зорилгоор хамтын ажиллагааны  “Санамж бичиг” –т гарын үсэг зурлаа.

Санамж бичигт  гарын үсэг зурах үйл ажиллагаанд

Монгол Улсын Их Сургуулиас:

  1. МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал, доктор Б.Очирхуяг
  2. Захиргаа, хүний нөөцийн газрын дарга, доктор Д.Бадамдаш
  3. Оюутан, төгсөгчийн хэлтсийн дарга, доктор М.Эрдэнэчимэг
  4. Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ш.Мэндбаяр
  5. Хууль зүйн сургуулийн, хувийн эрх зүйн тэнхмийн багш Л.Банзрагч
  6. Оюутан, төгсөгчийн хэлтсийн ахлах мэргэжилтэн болон мэргэжилтнүүд

 Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас:

  1. Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд
  2. Хар тамхитай тэмцэх газрын эрүүгийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Давааням
  3. Хар тамхитай тэмцэх газрын эрүүгийн тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Эрхэсбаатар
  4. ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албаны хүмүүс оролцлоо.

Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд МУИС-ийн оюутнуудад мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, бодис, бэлдмэлийн хууль бус хэрэглээнээс хэрхэн урьдчилан сэргийлэх болон хор уршиг, үр дагаврын талаархи мэдээлэл хийн богино хэмжээний баримтат кино үзүүлэв.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС