Нийслэлийн татварын газраас “ТАТВАР-ХӨГЖЛИЙН ҮНДЭС” сэдэвт өдөрлөгийг 5 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Газрын дарга Т.Амаржаргалан, Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал, Нийслэлийн татварын газрын дарга Д.Мөнх-Учрал, Дэд дарга Г.Энхжаргал, Монголын оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүх их, дээд сургуулийн Оюутны зөвлөлийн дарга нар оролцсон юм.
Үйл ажиллагааны үеэр Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэн, сургалтын төлбөрийн И-баримт хамгийн их олгож, оюутан суралцагчдаа дээдэлсэн Монгол Улсын Их Сургуульд “Боловсролын салбарын шилдэг татвар төлөгч”-ийн өргөмжлөлийг гардууллаа.