2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр МУИС-ийн ШУС-ийн Европ судлалын тэнхим их, дээд сургуулийн оюутны орос хэлний X олимпиадыг амжилттай зохион явууллаа. Орос хэлний олимдиад 7 их сургуулийн /МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС, АУШУИС, БХИС, ХСИС/ оюутнууд 2 ангиллаар өрсөлдлөө.
А ангилалд / орос хэлний анхан дунд / зөвхөн МУИС-ийн 1-р түвшний орос хэлийг сонгон судалж буй оюутнууд оролцож МУИС-ийн ерөнхий суурь хөтөлбөрийн дараах оюутнууд амжилттай оролцож байр эзэллээ.
№ | ОЮУТНЫ НЭР | БАЙР | СУРГУУЛЬ, КУРС |
1 | БЕРИК Ж. | I | Бизнесийн сургуулийн ерөнхий суурь |
2 | АТЭНА М. | II | Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургуулийн ерөнхий суурь |
3 | ГЭРЭЛТУЯА Б. | III | МУИС-ийн орос хэлний бэлтгэл анги |
4 | УЯНГА М. | IV | Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулийн ерөнхий суурь |
5 | НАНДИН Г. | IV | Бизнесийн сургуулийн ерөнхий суурь |
Б буюу орос хэлний ахисан дунд түвшний мэдлэг шалгах ангилалд дараах оюутнууд шагналт байранд шалгарлаа.
№ | ОЮУТНЫ НЭР | БАЙР | СУРГУУЛЬ, КУРС |
1 | АНАНД Б. | I | СЭЗИС-ийн 3-р курс |
2 | ЛХАМДЭГД Б. | II | МУИС-ийн ОУХНУС-ийн 3-р түвшин |
3 | ЭНХХОНГОР Б. | III | МУИС-ийн Бизнесийн сургуулийн 1-р түвшин |
4 | ТЭРГЭЛ Э. | IV | МУИС-ийн ШУС-ийн 4-р түвшний оюутан |
Их, дээд сургуулийн оюутны орос хэлний X олимпиадын хүрээнд Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулан зохион байгуулсан орос дууны уралдаан 2019 оны 4 дүгээр сарын 26-аас 5 дугаар сарын 9-ний хооронд хоёр үе, шаттай явагдсан.
ХАЛХ ГОЛЫН ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН ОРОС ДУУНЫ УРАЛДААНД БАЙР ЭЗЭЛСЭН ОЮУТНУУД
№ | ОЮУТНЫ НЭР | БАЙР | СУРГУУЛЬ, КУРС |
1 | Э. Анударь | I | МУИС-ийн Хууль зүйн сургууль 3-р түвшин |
2 | Х. Амарбаясгалан | II | МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын орос хэлний 3-р түвшин |
3 | Б. Навчсүрэн, Орос хэлний ерөнхий суурь | III | МУИС-ийн орос хэлний ерөнхий суурь судалж буй оюутнууд |
4 | Орос хэлний багшийн анги | IV | МУИС-ийн ШУС-ийн ХУС-ийн орос хэлний багшийн 2-р түвшин |
ХАЛХ ГОЛЫН ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН “ХАЛ ГОЛ -80” ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД БАЙР ЭЗЭЛСЭН ОЮУТНУУД
№ | ОЮУТНЫ НЭР | БАЙР | СУРГУУЛЬ, КУРС |
1 | Э. Анударь | I | МУИС-ийн Хууль зүйн сургууль 3-р түвшин |
2 | А. Жангуль | II | МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын 1-р түвшин |
3 | Г. Биндэръяа | III | МУИС-ийн ХЗС-ийн 1-р түвшин |
4 | Б. Энххонгор | IV | МУИС-ийн Бизнесийн сургуулийн 1-р түвшин |
5 | Ж. Энхбаатар
Э. Энхтунгалаг |
IV | Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Инженер, механикийн 106 |
Их, дээд сургуулийн оюутны орос хэлний X олимпиадын А,Б ангилал, халхын голын ялалтын 80 жилийн ойд зориулан зохион байгуулсан орос дууны уралдаан, “Халхын гол-80” эсээ бичлэгийн уралдаанд амжилттай оролцсон оюутнуудад шагнал гардуулах ёслол 2019 оны 5 дугаар сарын 9-нд МУИС-ийн хичээлийн 1-р байранд боллоо. Шагнал гардуулах үйл ажиллагаанд ШУС-ийн ХУС-ын Европ судлалын тэнхимийн эрхлэгч доктор. С Булгантамир, профессор Н.Нансалмаа нар оролцож баяр хүргэж, шагнал гардууллаа.
Их, дээд сургуулийн оюутны орос хэлний X олимпиадыг амжилттай зохион байгуулсан Европ судлалын тэнхимийн орос хэлний салбарын багш нарт болон идэвхитэй оролцсон оюутнууддаа талархал илэрхийлж амжилт хүсье!