Солонгосын ИНХА их сургууль МУИС-ийн ОУХНУС, DILA-KOREA хамтран зохион байгуулсан “Emerging Political and Economic Issues in North East Asia” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал БНСУ-ын Инчонд 2019 оны 5 дугаар сарын 17-нд амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү эрдэм шинжилгээний хуралд Монгол, Солонгос, Япон, Хятад, Тайваний эрдэмтэд тус тус оролцов. Энэхүү хурлаар Зүүн хойд Азид тулгарч буй улс төр, эдийн засгийн шинэ сорилтуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцов. Мөн сургуулиудын хоорондын цаашдын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Олон улсын харилцааны тэнхим