Пулицерын шагналт сэтгүүлч Эмили Стийл: Бидний хийж чадах гол зүйл бол иргэдэд баримтад тулгуурласан, бодитой мэдээллээр хангах юм

Share Button

МУИС-ийн номын санд “Гэрэг” сэтгүүлийн хамт олон шинэ тусгай дугаарын нээлтээ хийлээ. Энэхүү тусгай дугаарт АНУ, Герман, Ирланд, Энэтхэгт гэхчлэн олон оронд охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлыг хөндсөн ‘The New York Times’-ийн шилдэг нийтлэлүүд багтсанаас гадна орчин цагт Монгол Улсад тулгамдаж буй асуудлуудтай нүүр тулж буй эмэгтэйчүүдийн түүхээр дамжуулан асуудал, шийдлийг гаргахыг зорьсон байна.

Сэтгүүлийн нээлтийн арга хэмжээнд Пулицерын шагналт сэтгүүлч Эмили Стийл, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайд Майкл Клечески, Их Британийн Элчин Сайдын Яамны Дэд тэргүүн Иан Кокс нар хүрэлцэн ирэв.

 

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайд Майкл Клечески хэлсэн үгэндээ “Миний бие Монгол Улсад томилогдож ирснээс хойш манай улсын 4 хүний үг хэлж, лекц уншиж байгаа үйл ажиллагаанд МУИС дээр хүрэлцэн ирж оролцож байна. МУИС энэ боломжийг олгож буйд туйлын таатай байна” хэмээн онцолж байлаа.

Нью-Йорк Таймсын сэтгүүлч Эмили Стийл: “Хоёр зүйлийг онцлон хэлэхийг хүсэж байна. Нэгд, хүнд зовлон бэрхшээл тохиолдонгуут үүнийг зөвхөн тухайн хувь хүнд тохиолдож буй зовлон, ичгэвэртэй явдал гэж хүлээж авдаг. Гэтэл ихэнх тохиолдолд энэ нь нийтийг хамарсан асуудал байх нь олонтаа. Үүнийг ойлгож мэдэхийн тулд хууль, нийгмийн тогтолцоог анзаарч харах хэрэгтэй. Хоёрт, олон нийтийн сүлжээний тусламжтайгаар бидний хоорондоо харилцдаг, асуудал шийдвэрлэдэг арга барил шинэ түвшин рүү гарч байгааг хэлэх нь зүйтэй. Нью-Йорк Таймсын нийтлэлүүд хараат бус, бие даасан байж чаддаг учир нийгэмд хүчтэй, нөлөө үзүүлж чаддаг. Гэхдээ бидний хийж чадах гол зүйл бол иргэдийг баримтад тулгуурласан, бодитой мэдээллээр иргэдийг хангах юм. Харин үүнийг хэрхэн ашиглах нь иргэдийн өөрсдийнх нь эрх билээ. Асуудал үе үеэрээ өөр байдаг. Нийтлэл бичиж эхэлж байхад нийтлэлийг уншихаар эрэгтэй хүн бичсэн, эмэгтэйчүүдийг буруутгах хандлагатай байсан. Харин миллениалуудын эрин үе өөр. Зоригтой дуу хоолойгоо хэлдэг болсон” гэлээ.

Сэтгүүлийн нээлт, хэлэлцүүлэгт МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн оюутнууд оролцож Нью-Йорк Таймсын сэтгүүлч, Пулицерын шагналт Эмили Стийлийн ажлын арга барил, асуудалд хандах өнцгийн талаар сонирхолтой яриа, түүхийг сонсов.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар