МУИС-ийн Хяналт мониторингийн албанд шилэн данс, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн шалгаруулж авна

Share Button

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Санхүү Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан туршлагатай
  • Бичиг хэрэг, архивын стандартын шаардлага хангасан баримт боловсруулах өндөр чадвартай
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны өндөр соёлтой, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажилладаг
  • Бүтээлч, багаар ажиллах чадвартай
  • Түгээмэл гадаад хэлний аль нэгийг ярианы болон бичгийн мэдлэгийг дундаас дээш түвшинд эзэмшсэн
  • Компьютерийн өргөн хэрэглээний программууд болон интернетийн орчинд ажиллах чадвартай
  • Шилэн дансны бүртгэл хөтөлж байсан туршлагатай бол давуу тал болно

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар

Материал хүлээн авах хугацаа:

Материалыг 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 5 дугаар сарын 30-ны 09.00-17.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 204 тоот өрөөнд хүлээн авна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар