Нам Ян Жү Монгол боловсролыг дэмжих сангийн тэтгэлэг сунгагдлаа

Share Button

Тэтгэлгийн зорилго: Нам Ян Жү Монгол боловсролыг дэмжих сан нь Монголын ирээдүйг бүтээлцэхүйц МУИС-д суралцаж буй идэвхтэй, сурлага сайтай, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагчдыг дэмжих, хөгжүүлэх зорилготой.

Тэтгэлгийн сонгон шалгаруулалт: Сонгон шалгаруулалтыг МУИС хийж, шалгарсан суралцагчийн материалыг Нам Ян Жү Монгол боловсролыг дэмжих санд илгээх болно. Тэтгэлэгт хамрагдсан суралцагчдын тэтгэлэг гардуулах ёслол  2019 оны 8 дугаар сарын 15,16,17-ны өдрүүдэд болох “Солонгосын өдрүүд” арга хэмжээний үеэр гардуулах бөгөөд тус арга хэмжээнд суралцагч нар заавал өөрийн биеэр оролцох шаардлагатай.

Тэтгэлэгт хамруулах оюутны тоо:  Нийт 5 суралцагчийг тэтгэлэгт хамруулна.

  • Солонгос хэлний хөтөлбөрөөр суралцаж буй 3 суралцагч
  • Бусад хөтөлбөрөөр суралцаж буй 2 суралцагч

Тэтгэлгийн хэмжээ: Нэг улирлын сургалтын төлбөр олгох бөгөөд цаашид 1 болзол хангаж байгаа суралцагчийн төлбөрийг төгсөх хүртэл нь олгох болно.

Тэтгэлгийн шаардлага:

  1. МУИС-ийн идэвхтэй төлөвийн бакалаврын оюутан байх,
  2. Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай оюутан байх
  3. Давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх,

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

  1. Хүсэлт гаргах анкет /загварын дагуу/ татах
  2. Албан ёсны дүнгийн тодорхойлолт
  3. Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатайг тодорхойлсон холбогдох баримтууд
  4. Амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбарууд байж болно. /Ахлах сургуулийн төгсөх жилийн болон оюутан байх үеийн амжилт/

Дээрх материалуудыг нэгтгэн нүхтэй хавтсанд хийж ирүүлнэ. Тэтгэлгийн хүсэлт гаргах бичиг баримтыг 2019 оны 6 дугаар сарын 10-ны 12.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 2-р байрны 216 тоот өрөө, Оюутан,  төгсөгчийн хэлтэс хүлээн авна.

Мэдээлэл авах утас: 77307730-1514, altanzull.nergui@gmail.com

Оюутан, төгсөгчийн хэлтэс