Захиргааны зөвлөлийн 2019.05.28-ны МЯГМАР гарагийн хуралдааны мэдээлэл
- МУИС-ийн Гадаад бодлогын үзэл баримтлал
- МУИС-ийн магистр, докторын хөтөлбөрт суралцагч элсүүлэх журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
- МУИС-ийн ХУД дэх Түргэний голын газрын асуудал танилцуулах тухай
- Бусад асуудал :
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
- МУИС-ийн Гадаад бодлогын үзэл баримтлал боловсруулах ажлын хэсгийг өргөтгөж, гаргасан саналыг тусган дахин сайжруулан боловсруулахаар хойшлуулав.
- МУИС-ийн магистр, докторын хөтөлбөрт суралцагч элсүүлэх журамд гарсан саналыг тусган, өөрчлөлтийг оруулж, захирлын тушаал гаргахаар боллоо.
- МУИС-ийн Хан-Уул дүүрэг дэх Түргэний голын газрын асуудалтай танилцаж, холбогдох хүмүүст үүрэг даалгавар өгөв.
- Бусад асуудлын хүрээнд:
- Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг Хугацаат цэргийн албанд татагдсан оюутнуудын судалж буй хичээлд зохицуулалт хийх тухай танилцуулаад, дүнг I, Е үнэлгээнд шилжүүлж, 2019-2020 оны хаврын улиралд үргэлжлүүлэн суралцуулж, дүгнэгдэхээр зохицуулалт хийхээр шийдвэрлэв.
ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР