МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Нийгмийн Ухааны Салбарын Антропологи-Археологийн тэнхимийн докторант Ринчинхоролын Мөнхтулга “ЭРТНИЙ ТҮРЭГИЙН ЯЗГУУРТНЫ ТАХИЛЫН ОНГОНЫ СУДАЛГААНЫ ЗАРИМ АСУУДЛУУД” сэдэвт бүтээлээрээ Түүхийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр МУИС-ийн хичээлийн II байрны 439 тоот өрөөнд 16.00 цагт болно. Р.Мөнхтулгын судалгааны ажилтай МУИС-ийн Номын санд танилцана уу.
ТҮҮХ, АНТРОПОЛОГИ, АРХЕОЛОГИЙН ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛ