Улаанбаатар хотын захиргаа болон МУИС хамтын ажиллагааны гэрээ үзэглэв

Share Button

МУИС-ийн судлаач, эрдэмтэн багш нарын оролцоотой хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх замаар нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд мэргэжлийн, шинжлэх ухааны үндэслэл, судалгаатай дүгнэлт гаргах, түүнчлэн  шинжлэх ухааны байгууллага, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын бүтээлч, нягт хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 6-р сарын 16-ны өдөр хотын захиргаа болон МУИС-ийн удирдлага хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Талууд хамтын ажиллагаагаа   “хүн-байгальд ээлтэй орчин” , “хот төлөвлөлт”, “мэдээлэл, харилцаа холбоо технологи” зэрэг чиглэлээр хөгжүүлэх юм байна. Гэрээний хүрээнд МУИС-ийн эрдэмтдийн оюуны потенциальд суурилан нийслэл хотын ус, агаар, орчны бохирдлыг багасгах , хотын ойр орчмын байгалийн унаган төрхийг нөхөн сэргээх, шинээр эко орчин бүрдүүлэх зэрэг тулгамдаж буй олон асуудлыг хамтдаа шийдвэрлэхээс гадна  хот төлөвлөлт болон эдэлбэр газрын ашиглах зохистой хувилбаруудыг боловсруулах, иргэд нийтэд экологийн боловсрол олгох, гэрэлтүүлэг, замын хөдөлгөөн, нийтийн тээврийн оновчтой тогтолцоог бий болгоход чиглэсэн судалгаа, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх ажээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар