Аж үйлдвэрийн IV хувьсгалыг зөв ашиглаж чадвал хөгжиж буй орнууд хамгийн их үр ашгийг нь хүртэх боломжтойг олон улсын нэртэй эрдэмтэн судлаачид өнөөдөр судалгаа, бүтээлдээ дурдаж байна. Монгол улс нь дэлхийн томоохон зах зээлүүдтэй ойр оршдог, хүн ам цөөнтэй, хүн ам нь дэлхийн дунджаас дээгүүр боловсролын түвшинтэй, байгалийн баялаг ихтэй зэрэг аж үйлдвэрийн IV хувьсгалыг зөв ашиглаж чадвал үр ашгийг нь өндөр хүртэх боломж бүхий суурь нөхцөл сайтай орны тоонд зүй ёсоор тооцогддог.Энэ хүрээнд улс орны өмнө тулгараад байгаа томоохон сорилт болсон “Аж үйлдвэрийн 4-р хувьсгал: Хөгжиж буй орнуудад тулгамдаж буй асуудлууд” сэдэвт ОУЭШХурлыг зохион байгуулах санаачилгыг МУИС-Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимээс гарган уг хурлыг зохион байгуулж байна. Олон улсын эрдэм шинжилгээний хуралд давхардсан тоогоор 6 улсын 80 илтгэгч оролцож, нийт 22 аман илтгэл, 8 постер илтгэл, нийт 30 илтгэл хэлэлцүүлэгдэнэ.
Дашрамд дурдахад МУИС-Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхим нь энэ онд түүхт 60 жилийн ойн баяраа тэмдэглэж буй бөгөөд олон ажил зохион байгуулсны нэг нь энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал юм байна.
Хөтөлбөр
[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2019/06/Conference-Program_20190609.docx”]