“АЖ ҮЙЛДВЭРИЙН  IV ХУВЬСГАЛ: ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ТУЛГАРЧ БУЙ СОРИЛТУУД” сэдэвт  олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

Share Button

Аж үйлдвэрийн IV хувьсгалыг зөв ашиглаж чадвал хөгжиж буй орнууд хамгийн их үр ашгийг нь хүртэх боломжтойг олон улсын нэртэй эрдэмтэн судлаачид өнөөдөр судалгаа, бүтээлдээ дурдаж байна. Монгол Улс нь дэлхийн томоохон зах зээлүүдтэй ойр оршдог, хүн ам цөөнтэй, хүн ам нь дэлхийн дунджаас дээгүүр боловсролын түвшинтэй, байгалийн баялаг ихтэй зэрэг аж үйлдвэрийн IV хувьсгалыг зөв ашиглаж чадвал үр ашгийг нь өндөр хүртэх боломж бүхий суурь нөхцөл сайтай орны тоонд зүй ёсоор тооцогддог. Энэ хүрээнд улс орны өмнө тулгараад байгаа томоохон сорилт болсон “Аж үйлдвэрийн 4-р хувьсгал: Хөгжиж буй орнуудад тулгамдаж буй асуудлууд” сэдэвт ОУЭШХурлыг МУИС-Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимийн 60 жилийн ойн хүрээнд өнөөдөр /2019.06.12/ зохион байгууллаа.

Хурлын үндсэн илтгэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Ч.Ундрам, Торгоны зам сангийн үүсгэн байгуулагч М.Халиунбат нар хэлэлцүүлсэн юм.

Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралд давхардсан тоогоор ОХУ, Япон, Австрали, БНСУ, Казахстан  зэрэг 6 улсын 80 илтгэгч оролцож, нийт 22 аман илтгэл, 8 постер илтгэл, нийт 30 илтгэл хэлэлцүүллээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар