Түрэг судлалын хөтөлбөрт элсэгчид Турк Улсад суралцах боломжтой боллоо

Share Button

Монгол Улсын Их сургууль, БНТУ-ын Измир Катип Челеби их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн ШУС-ийн Хүмүүнлэгийн салбарын Ази судлалын тэнхимийн Түрэг судлалын хөтөлбөрийг сонгосон шилдэг 10 элсэгчийг Измир Катип Челеби Их сургуулийн Турк хэлний бэлтгэл хөтөлбөрт 1 жилийн туршид үнэгүй хамруулахаар боллоо. Түрэг судлалын хөтөлбөрийн оюутнууд Измир Катип Челеби их сургуулийн Турк хэлний бэлтгэл ангид бүтэн жилийн туршид түргэвчилсэн сургалтанд суухаас гадна хүсэлт гаргасан тохиолдолд тус сургуулийн Түрэг судлалын хичээлүүдэд сонсогч оюутнаар хамрагдан мэдлэгээ тэлэх боломжтой юм. Тус сургуулийн зүгээс шилдэг 10 элсэгч оюутныг БНТУ-д суралцах хугацааны сургалтын төлбөр, дотуур байрны төлбөрөөс бүрэн чөлөөлж Туркэд ирж очих замын зардлын тодорхой хувийг хөнгөлөхөөс гадна амьжиргааны тэтгэлэг олгох юм.

Дашрамд дурдахад БНТУ-ын Измир хот нь Эгейн тэнгисийн эрэгт орших бөгөөд эртний Грек, Ромын түүхийн дурсгалууд, байгалийн үзэсгэлэнт байдал зэргээрээ Туркийн аялал жуулчлалын томоохон төвийн нэгэнд тооцогддог билээ.