Ажлын байранд тавигдах шаардлага:
- Гадаадад бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй төгссөн
- Бичиг хэрэг, архивын стандартын шаардлага хангасан бичиг баримт боловсруулах өндөр чадвартай
- Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны өндөр соёлтой, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажилладаг
- Бүтээлч, санаачилгатай, ачаалал даах, багаар ажиллах чадвартай
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
- Азийн аль нэг орны хэлний мэдлэгтэй бол давуу тал болно
- Компьютерийн өргөн хэрэглээний программууд болон интернэтийн орчинд ажиллах чадвартай
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Нэмэлт материал: Санал болгох захидал (Recommendation letter)
Материал хүлээн авах хугацаа: Материалыг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 7 дугаар сарын 3-ны 17.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 204 тоот өрөөнд хүлээн авна.
Утас: 75754400-1136
МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар