МУИС-ийн Оюутны Холбооноос санаачлан шилдэг төгсөгчдийг шалгарууллаа

Share Button

Монгол Улсын Их Сургуулийн Оюутны Холбооноос санаачлан нийт бакалаврын түвшний 1500 гаруй төгсөгчдөөс шилдгийн шилдэг оюутнуудыг гурван номинацид 8 оюутанг дараах журмын дагуу шалгарууллаа. ШИЛДЭГ НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН ТӨГСӨГЧ-д нэр дэвшигч нь нийгмийн үйл ажиллагаанд салбар, сургуулиа төлөөлж амжилт үзүүлсэн 3.0-оос дээш голч дүнтэй оюутан байна. ШИЛДЭГ ОЮУНЛАГ ТӨГСӨГЧ-д нэр дэвшигч нь дотоодын болон гадаадын эрдэм шинжилгээний хуралд оролцсон, амжилт үзүүлсэн, мэргэжлийн чиглэлийн бакалаврын судалгааны ажилаар амжилт гаргасан, улсын болоод олон улсын олимпиадад амжилттай оролцсон 3.6-оос дээш голч дүнтэй оюутан байна. ШИЛДЭГ ШИЛДГИЙН ТӨГСӨГЧ-д нэр дэвшигч нь салбар сургуулиа төлөөлж бакалаврын түвшний суралцагч байх хугацаандаа хамт олноо манлайлж олон нийтийн байгууллагад удирдлагын түвшинд ажилладаг, урлаг, спортоор тодорхой амжилт үзүүлсэн, мэргэжлийн чиглэлээр уралдаан тэмцээн, олимпиадад амжилт гаргасан 3.2-оос дээш голч дүнтэй оюутан байна.

Тус журмыг үндэслэн: ШИЛДЭГ НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН ТӨГСӨГЧ ТӨРӨЛД:

  1. ХЗС-ийн төгсөгч Мөнхзоригийн Үүрийнтуяа
  2. ШУС, ХУС-ын төгсөгч Даваасүрэнгийн Ганпүрэв
  3. ХЗС-ийн төгсөгч Отгонбаатрын Должинсүрэн

ШИЛДЭГ ОЮУНЛАГ ТӨГСӨГЧ

  1. БС-ийн төгсөгч  Эрдэнэлхагвын Гэрэлсувд
  2. ШУС, БУС-ын төгсөгч Цэрэндагвын Манчир
  3. ОУХНУС-ийн төгсөгч Ганбаатарын Уянга

ШИЛДЭГ ШИЛДГИЙН ТӨГСӨГЧ

  1. БС-ийн төгсөгч Мандахын Намхайринчэн
  2. ХЗС-ийн төгсөгч Төмөрхуягийн Мөнх-Очир

Шагналыг МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал, доктор Б.Очирхуяг, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, доктор Ч.Лодойравсал, Оюутан, төгсөгчийн хэлтсийн дарга, доктор М.Эрдэнэчимэг, МУИС-ийн Оюутны Холбоо, Оюутан Конгрессийн тэргүүн Г.Мандах нар гардууллаа.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар