Япон Улсын Шибаура Технологийн Их Сургууль /Shibaura Institute of Technology/ “Global PBL” буюу олон улсын оюутан залуусын хэлэлцүүлэг сургалтыг 2019 оны 12 дугаар сарын 11-21 өдрүүдийн хооронд зохион байгуулах гэж байна.
Хөтөлбөр:
- Лекц, семинар, хэлэлцүүлэг, багаар ажиллах даалгавар, кейс
- Хот тойрон аялал
- Япон улсын түүх дурсгалын газруудаар аялах, соёлын арга хэмжээ
Оролцогчдын тоо: нийт 80 оюутан. Үүнээс 40 Япон улсын оюутан, 40 бусад улсын оюутан.
Огноо: 2019.12.11-2019.12.21.
Зохион байгуулагдах газар: Shibaura Institute of Technology Omiya Campus. Saitama
Байрлах зочид буудал: Hotel Metropolitan Saitama-Shintoshin, Hotel Sunvalley Nasu.
Зардал /ойролцоогоор/: 135,000 yen. Үүнд сургалтын төлбөр, байрны зардал, унааны зардал, хоолны зардал багтсан болно.
Тэтгэлэг: Шибаура их сургуулийн тэтгэлэг. Тэтгэлгийн дээд хэмжээ 80,000 yen. Хөтөлбөрт бүртгүүлсэн оюутнуудын материалыг хүлээн авч, хянасны дараа тэтгэлэгт нэр дэвших оюутны нэрсийг гаргана.
Шаардлага:
- МУИС-д идэвхтэй суралцаж байгаа 3-р түвшний болон магистр, докторын оюутан байх
- Англи хэлний дундаас дээш түвшинтэй байх
Бүрдүүлэх материал /бүх материалыг англи хэл дээр бүрдүүлнэ/:
- Application form /Form 1/
- Pledge /Form 2/
- GPA /Form 3/
- Дүнгийн хуулбар /англи хэл дээр/
- Паспортын хуулбар
- Цээж зураг /файлаар/
- Эрүүл мэндийн бичиг /Form 4/
- E-ticket copy /онгоцны тасалбарын хуулбар/
- Copy of Certificate of Travel Insurance /Даатгалын хуулбар/
*материалуудыг хавсралтын загварын дагуу бүрдүүлэхийг анхаарна уу!
[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2019/06/2019-PBL-flyer-GEN.pdf”]
[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2019/06/2019-SIT-global-PBL-ApplicationOVS.xlsx”]
[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2019/06/2019-SIT-global-PBL-Memberlist_OmiyaGPBL.xlsx”]
Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдөр 16:00 цаг хүртэл.
Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг МУИС-ийн хичээлийн II байр 216 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэст өөрийн биеэр авчирч өгөх ба өөрийн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.
МУИС-ийн Оюутан төгсөгчийн хэлтэс бичиг баримтыг хүлээн авсны дараагаар 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор Шибаура Технологийн Их Сургуулийн хөтөлбөрт нэр дэвшүүлнэ.
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС