Нам Ян Жү Монгол боловсролыг дэмжих сангийн сонгон шалгаруулалтын дүн гарлаа

Share Button

Нам Ян Жү Монгол боловсролыг дэмжих сан нь Монголын ирээдүйг бүтээлцэхүйц МУИС-д суралцаж буй идэвхтэй, сурлага сайтай, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагчдыг дэмжих, хөгжүүлэх зорилготой.

МУИС-ийн захирлын А/268 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргасан нийт 54 суралцагчдын материалыг тэтгэлгийн зорилго, шаардлагын дагуу сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай, сурлага сайтай Солонгос хэлний хөтөлбөрөөр суралцаж буй 3 суралцагч, бусад хөтөлбөрөөр суралцаж буй 2 суралцагчийг шалгаруулж тэтгэлэг олгогч тал руу материалыг илгээлээ.

Тэтгэлгийг  2019 оны 8 дугаар сарын 15,16,17-ны өдрүүдэд болох “Солонгосын өдрүүд” арга хэмжээний үеэр гардуулах болно.

Тэтгэлт тэнцсэн суралцагчдын нэрс

Овог Нэр Сургууль Хөтөлбөр
1 Бямбажаргал Номин-Эрдэнэ ШУС-ХУС Гадаад хэл, орон судлал /Солонгос/
2 Батбаяр Гэрэлцэцэг ШУС-ХУС Гадаад хэл, орон судлал /Солонгос/
3 Баасандорж Цэвээндарь ШУС-ХУС Гадаад хэл, орон судлал /Солонгос/
4 Хүрэлбаатар Анхбилэг БС Нягтлан бодох бүртгэл
5 Мөнхбат Өүлэн ШУС-НУС Сэтгэл судлал

Оюутан, төгсөгчийн хэлтэс