БНСУ-ын Сэжонг их сургуулийн оюутнууд МУИС-тай танилцлаа

Share Button

Солонгосын Төрийн удирдлагын институтийн судлаач, Сэжонг их сургуулийн багш Др.Eunju Kim-ээр ахлуулсан оюутнууд 2019 оны 7 дугаар сарын 4-нд МУИС-тай танилцлаа. Др.Eunju Kim нь МУИС-ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимээс жил бүр зохион явуулдаг “NUM Leadership” ОУЭШХ-д 2017 онд илтгэл тавьж оролцож байсан. Сэжонг их сургуулийн оюутнууд сайн дурын ажил хийхээр зуны амралтаараа Монгол Улсад ирсэн. Сэжонг их сургуулийн оюутнуудад МУИС-ийг танилцуулах ажлыг эхнээс нь аваад дуустал хариуцан ажилласан Төрийн удирдлага хөтөлбөрийн III түвшний оюутан Баярсайханы Булганд тэнхимийн зүгээс талархсанаа илэрхийлье.

ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхим