Хонг Конгийн Их Сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Share Button

Хонг Конгийн их сургуулийн захирлын ахлах зөвлөх Жон Спинкс, оюутны элсэлт хариуцсан мэргэжилтэн Ма Април нар өнөөдөр МУИС-д айлчиллаа.  Хонг Конгийн их сургууль нь 1911 онд  байгуулагдсан хамгийн анхны их сургууль юм. Нийт 22139 (11,589 бакалавр, 10,550 магистр, доктор) оюутантай, багш профессоруудынх нь 50  гаруй хувь нь гадаад орнуудаас ирж ажилладаг, урлаг судлал, анагаах ухаан, инженер, байгалийн ухаан, нийгмийн ухаан, хууль зүй, эдийн засаг, бизнес, архитектори, боловсрол судлалын чиглэлээр бүх түвшний сургалтыг явуулдаг шилдэг их сургууль юм.

Тус сургуулийн төлөөлөгчдийг өнөөдөр МУИС-ийн захирал С.Төмөр-Очир хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.  Тэрээр хэлсэн үгэндээ “МУИС нь  дэлхийн 30 орны 200 гаруй их дээд сургууль, төв, институттай хамтын ажиллагаатай бөгөөд энэ удаа Азийн хамгийн шилдэг, дэлхийн ранкийн 25-д бичигддэг Хонг Конгийн Их сургуультай хамтын ажиллагаагаа эхлүүлж гэрээнд гарын үсэг зурж байгаа нь манай хоёр сургуулийн төдийгүй Хонг Конг, Монгол хоёр орны харилцааг шинэ шатанд гаргаж ирж буй чухал үйл ажиллагаа болж байна” гэсэн юм.

Тус сургуулийн төлөөлөгчид 2011 оны 9-р сард МУИС –ийн ГХХА эрхэлсэн дэд захирал А.Галтбаяртай уулзан эхний ээлжинд бакалаврын оюутнуудын солилцоог эхлүүлэх, тэтгэлэгээр сургах боломж олгох талаар ярилцаж, өнөөдөр ийнхүү гэрээнд гарын үсэг зурж байгаа юм.  Энэхүү гэрээний хүрээнд хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, Хонг Конгийн их сургуульд тэтгэлгээр оюутан суралцуулах, хамтарсан судалгааны ажил, хурал семинар, зуны сургалтыг зохион байгуулж, ахисан түвшний судалгааны болоод 2 их сургуульд явагдаж буй адил төстэй салбар чиглэлийн хүрээнд өндөр технологи, инженер, инженерчлэл зэрэг чиглэлийн ажилд түлхүү анхаарч ажиллах юм.

Мөн айлчлалын хүрээнд  БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Далайжаргал, ГХЯ-ны хөрш орнуудын газрын дэд захирал Батцэцэг нартай уулзалт хийнэ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар